“Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Р.Болд гуай бараг л “Гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно” гэж ярьжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2026/03/IMG_1200.jpeg

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлгээр яригдсан асуудлуудын дараа нийгэмд үүссэн ойлголтуудад тайлбар хийсэн.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төсөлтэй холбогдуулан "Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Равдангийн Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ" гэв.

Р.Болд нь "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож өргөн барилаа гэж бодож байна" гэжээ.

Р.Болд нь 1997-2003 онд -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2007-2012 онд Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрын дарга.

2012-2016 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2017-2021 онд Монгол Улсаас Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    uheeree ci halzan hujaa min

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Энэ Болд гэж халзан пзда хэн албан тушаалтны бууны нохой болж, бөгсийг долоож хоолоо олж иддэг новш байж дээ