П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө маргааш Ерөнхий сайдад өгөхөөр болжээ
30

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлөх асуудал яригдаж буй тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас няцаагаад байсан юм.
Тэгвэл маргааш /03.16/ дээрх хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас цахимаар тодруулахад "Үнэн" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.
Бид энэ талаар маргааш дэлгэрэнгүй тодруулан хүргэх болно.



