Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр ярилцжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Bulgantuya gishuun/1O8A3283 copy.jpg

Өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлт гарч, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж буй.

Түүнчлэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр тус намын дарга Н.Учралын зүгээс Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарын дөрвөн хүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх саналаа танилцуулсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Х.Булгантуяа УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр ярилцсан байна.

Дашрамд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн 19.2 дугаар зүйлд заасанчлан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСЭН ХУУЛЬД ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА УЛСЫН ИХ ХУРАЛ ГЭЖ ЗААСАН. УИХ -Н ХУРАЛДААН ДАРАГАЛСАН ХҮН ЯАХААРАА ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БАЙДАГ ЮМ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦААХАА БОЛИОЧ. ХАРИНЧ УИХ-Н ХУРАЛДААНЫГ ҮЙЛ АЖИЛЛЛАГААГ ТАСАЛДУУЛЖ ХУРАЛДАА СУУХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД УИХ-Н ДЭГЭЭР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛД ГОМДОЛ ГАРГАЖ УИХ-Н ХЭЛЭЛЦЭЖ ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИХ ГЭЭД БАНЙ ГЭСЭН ГОМДОЛ ГАРГАСАН БЯМБАЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ТАРХИНЫ ТУРААЛУУД ТӨРИЙН ЭРХ ХУУЛЬ БУСААР АВСАН ХЭРЭГТ ОРОЛЦСОН ХУУЛИА УНШИ. УИХ-Н ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЭЛЭЛЦЭХ ХУУЛЬ БАЙХГҮЙ.