Н.Учралыг Ерөнхий сайд болгох акцыг СӨРӨГ ХҮЧНЭЭС эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 27 сек
40
legacy:2026/03/650383156_948300297874803_5221412625923267218_n.jpg

Хаврын чуулган эхлэв үү үгүй юу АН-ынхан Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаа өгөхийг шахаж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тул МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэх улс төрийн мэдэгдлийг хийгээд амжлаа. Гэхдээ АН-ын бүлгийн эл шийдвэр өнөөдөр л гэнэтхэн гарч буй шийдвэр биш юм. Өнгөрөгч амралтын өдрөөс л эхлэн ЗГ дахь дэд сайд нарыг цөөлөх асуудал хөндөгдөж, улмаар АН-ынхан чуулганы хуралдаанд оролцохгүй байх тодорхой шийдэлдээ хүрцгээсэн байв. Энэ үйл явцыг ч батлах мэт өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдах байсан боловч цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, АН-ынхан хоёр, гуравхан дэд сайдыг чөлөөлснөөр энэ асуудал шийдэгдэхгүй гэж харсан тул цаашдын улс төрөө бодсон хэрэг. Тиймээс ч хаврын чуулганы эхэнд МАН-ынханд намын дарга Н.Учралаа Ерөнхий сайд болго гэдэг шахалтыг алсуураа үзүүлж эхэллээ. Энэ шахалт сөрөг хүчний өнөөдрийн улс төр болоод ирэх сонгуулиудад ч ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг бол "спикер"-тэй харьцуулахад хамаагүй эрсдэлтэй суудал гэж хэлж болно. Энэ утгаараа Н.Учралыг Ерөнхий сайд болгож гүйцэтгэх засаглалын тэргүүнээр авч ирснээр тэрбээр улс төр дэх нэр, нөлөөгөө илүү хурдтайгаар алдаж, асуудалд ч орж эхэлнэ.

Хоёрдугаарт, дахиад л нэг Засгийн газар. МАН-ын Засгийн газар ийм тогтворгүй болох нь ирэх 2027, 2028 оны сонгуулиудад АН-д хэрэг болно. Энэ нөхцөлд иргэд ч засаг тогтворгүй байна гэх үнэлэлт дүгнэлтийг өгөөд эхэлнэ. Нөгөөтээгүүр засаг дотор сайдын "суудал" гарахын хэрээр МАН доторх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хурцдана.

Ингээд харвал АН-ын бүлгийн энэ шийдэл өөрсдөд нь тун ашигтай байж болох хувилбар. Харин одоо энэ нөхцөл байдлыг МАН-ынхан хэрхэн манивер хийж давахыг л харах үлдлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

  • И
    Иргэн

    Яана даа хөөрхий Түгжилдээд дээш гарсан .Одоо нөгөө хэддээ Түгжилдүүлэх Ээлж нь ирж дээ хөөрхиы

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Зөв л улс төр байна