ХХНББХ: Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Ж.Чинбүрэн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/03/niarkaa.png

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Үүнд:

·Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

· Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэнэ.