ТАНИЛЦ: Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн АН-ын 19 гишүүн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2026/03/10e08bb6471b41cf8e63b72a2684ce17.jpg

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй" гэж мэдэгдсэн билээ. Тодруулбал, аль нэг намын дарга парламентыг удирдах нь зохимжгүй гэж үзэж буй.

Сануулахад, Н.Учрал МАН-ын даргаар 2025 оны 11-р сарын 15-нд сонгогдож, 11-р сарын 20-нд УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон 97 гишүүний 82.5 хувийн саналаар УИХ-ын дарга болсон байдаг. Тэгвэл дэмжсэн гишүүдийн дунд АН-ын 19 гишүүн байсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын 42 гишүүний бараг тал нь Н.Учралыг дэмжсэн гэсэн үг.

УИХ-ын Тамгын газрын нээлттэй мэдээллээс харвал, О.Алтангэрэл, О.Амгаланбаатар, Д.Батбаяр, Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Х.Болормаа, А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Түвшин, Г.Хосбаяр, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 19 гишүүн УИХ-ын даргаар Н.Учралыг сонгохыг дэмжиж байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх 19 гишүүн тухайн үед юу бодож яваад Н.Учралыг дэмжсэн бэ гэдэг нь сонин. Харин одоо тэд өгсөн саналынхаа эсрэг шаардлагыг тавьж буй нь орон гаран хүмүүсийн дүрийг харуулж, парламентын үйл ажиллагааг "шантаажилж" буй үйлдэл юм.

legacy:53961b8514ca47a9825a7da8f2790430.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин

    инээдтэй хөгийн

  • З
    Зочин

    Наад чинь Учралыг намын дарга болохорс өмнөх үйл явдал. Сэтгүүлчид гэж үнэхээр тархи муутай, өнгөц хуумгай хэдэн юм байх болжээ

  • З
    Зочин

    Энэ намууд гэж ямар хөнгөн хийсвэр, эргэж буцсан, бие бинээсээ өө сэв эрсэн, овилогогүй хүмүүсийн бүрдэл болохыг энэ мэдээгээр сайн харуулжээ.