ЦЕГ: Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан гэх асуудлыг шалгаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nyambaaZurag.png

Өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар өөрийнх нь зургийг шатаасан тухай мэдээллийг цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд иргэн Н-аас "Амь насанд заналхийлсэн утгатай миний зураг бүхий самбарыг шатаан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан" гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна" гэлээ.