ХҮН нам УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг буцаан авах уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:zoljargal gishuun/бсыбц.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан дараагийн сайд хэн болох асуудал хөндөгдөж эхэлсэн. Албан бус байдлаар Эрчим хүчний яамыг ХҮН намд өгч магадгүй байгаа юм.

Тэгвэл ХҮН намын гишүүнчлэлээс түдгэлзээд буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цахим хуудаснаа сайдаар томилогдвол хийх ажлын төлөвлөгөөгөө илэрхийлээд байна. Үүнд:

-Сэргээгдэхийн байршлыг төрөөс тогтоож дуудлага худалдаагаар гүйцэтгэгч шалгаруулдаг заалтыг хүчингүй болгож, хүмүүс өөрсдөө санаачилж хэрэгжүүлэх эрх олгоно.

-Аймгийн төвүүдэд ДЦС барих хувийн хэвшлүүдийг шууд дэмжинэ.

-Сүлжээнд холбогдохгүй эх үүсвэрт аюулгүй ажиллагаанаас өөр шаардлага тавихгүй, хүчин чадлыг хязгаарлахгүй.

-Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлнэ.

-Шинээр баригдах станц, хэрэглэгч хоорондоо үнэ тохирох эрхийг нээнэ гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь инженер мэргэжилтэй юм. Тиймээс мэргэжлийн хүн тул ХҮН нам түүнийг буцаан авч сайдад зүтгүүлж магадгүй байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нам хамаагүй ээ. Гол нь ямар мэргэжлийн инженэр юм бэ. Цахилгаан дулааны инжнэр юм гэхэд чадвар, ажилласан туршлага юу вэ. Мэдээлэл, танилцуулга. Хөрөнгө орлогын мэдүүлэг гээд зөндөө шалгуур бна биздээ

  • З
    Зочин

    Дүлзэнгээр яах гэсэн юм бэ . Нэг урвасан хүн дахиад урвадаг хь батлагдсан юм гэсэн шүү

  • Т
    Тэгвэл таарна,төрийн ажил гэж юу байдгийг хараг

    төрийн

  • Т
    Тэг

    Боломжийн санаа

  • И
    Иргэн

    Найдлаа чинь амиа хоролчино шүү дээ!! Аль хэдийнэ сайд болчихсон явж харагдсан!! Энх-Амгалан энэ хоёр тэссэнгүй!! Ккк

  • Т
    Тэмүүл

    Хэнээрхэл ба солиорлын анхан шатны симптом. Төрийн эмзэг байдлын шинж тэмдэг.

  • З
    Зочин

    хөөе яасан ичдэггүй хүн бэ намаа хаяж гарсан юм бол тэгээд сайдын сургаар эргээд ирэх гэж бгаа юмуу ичижх булчирхайтай бай

  • З
    Зочин

    Намаасаа гарчихаад сайдын сургаар...

  • З
    зочин

    инээдтэй шаар юм байна даа хөөрхий