Гацаанд орсон УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Haalga.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 100 хувийн саналаар УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Улмаар АН-ын бүлгийн шаардлага болон эрх баригчид ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь парламентын үйл ажиллагаа гацахад хүргээд буй.

Өчигдөр УИХ-ын чуулганаар Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох асуудлыг танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон чуулганы хуралдаан өнөөдөр эхлэх эсэх нь ч эргэлзээтэй байна.