АН-ын ЕНБД-ыг сонгох асуудлыг маргааш 12.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/04/661781049_1487424446248189_8537906463187064182_n.png

Ардчилсан намын ҮБХ-ны хурал маргааш 12:00 цаг хүртэл ХОЙШИЛЛОО. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар намын ЕНБД-ыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс ЕНБД-д одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн ажиллуулахаар танилцуулсан боловч ҮБХ-ны 153 гишүүн дэмжээгүй тул унасан. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг санал болгосон боловч заалнаас нэлээдгүй шүүмжлэлтэй нүүр тулсан юм. Эл нөхцөл байдлаас шалтгаалж хурал завсарлаад байсан. Гэвч тухайн асуудлыг маргааш ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.