Б.Пүрэвдагва: 1-6-р ангийнхныг сургуульд нь хүргэж өгөхийн тулд 150 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
251
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/tugj.jpg

Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглахаар төлөвлөж буй. Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв.

tenx-hd
Хуваалцах:251

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Компютерийн програм шиг төхөөрөмжөөр монгол хүмүүсийн секс хийж бгааг бичиж аваад гадаадийн гаж донтнуудад зардаг

  • И
    Иргэн

    Хотхон барьж байгаа бол заавал сургууль, цэцэрлэгтэй байлгах

  • G
    gantullga

    ih deed survuiliig gadagshaa garg duu baidag bol dundgovi gazar tairanlang selenge darhan gedech yumuu gazar usiin shiideed ogvol tugjrel buuran da

  • I
    Irgen

    Amjihiimuu zuv l sanaa bn

  • З
    Зочин

    Багшлах боловсон хүчнээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг тооцоолсон л байгаа даа

  • З
    Зочин

    Ашгүидээ сн бна

  • Б
    Б.Энхтуяа

    СХД-ийн 31 р хороонд долоон жилийн өинө баригдсан бага сургууль одоо хүртэл ашиглалтанд ороогүй.Байр нь хуучирлаа.Энэ жил оруулж туслана уу.

  • E
    Erdenechimeg

    Хотхон дотор ньбага сургууль биш1-12 хүртэл боловсрол эзэмших ЕБС байвал бүр сайн байна

  • Х
    Х

    Одоо алхдаг хүн байхгүй болцон юм.уг нь хоёр гурван буудал алхаад явж болно шүү дээ.ядаж эрүүл мэндэд нь хэрэгтэй.боломжтой ойр газар заавал машин хөлөглөх нь буруу.

  • З
    Зочин

    Шал түүхий. Бүтэхгүй. Утгагүй юм ярих юм даа. Хөөрхийс.

  • З
    Зочин

    Сургууль бүрд 4-5автобус өгөөд хэд хэдэн чиглэлд явуулж болдоггүй л юм байхдаа

  • З
    Зочин

    Орон сууцны барилга дурын газар хахуульдаж барьсаны уршиг түгжрэл шүү. Хот төлөвлөлт хэлбэрийн төдий, газар олголт, барилгын зөвшөөрөл авилга болохоор л эцэстээ сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон үнэн. Драмын театр, Багшийн дээд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд төрийн олон газар орчны газраа худалдсан уу? Дээрэмдүүлсэн үү?

  • З
    Зочин

    Зөв шүү

  • А
    Ахмад

    Урагшилах ёстой бтал ухарсан сэтгэхүйтэй энэ тэнжг улс төрчидтэй монгол хөгжихгүй нээ

  • З
    Зочин

    Хэтрүүлэг

  • З
    Зочин

    гэнэт ухаан орсон уу сүүлдээ бүр сургууль улс болох нь

  • И
    ИРГЭН

    Хан уул дүүргийн 17- 18- хороонд хэзээ ЕБС барьж өгөх вэ МАН аа

  • О
    Од

    Зөв

  • З
    Зочин

    Зүүдэндээ орсоноол ямарч тооцоогүй ярьдагымуу хаашаа юм газарыг нь, рөрөнгийг нь яаж шийдэх гэж байгаа юм бол тэрний оронд Туулын замаа бариад 1 дүгээр сургуулыг багш нартай нь Баян хошууруу орос 3 дүгээр сургуулыг багш нартай сургуулын дугаартай нь шар хадруу нүүлгэн шилжүүлэлт хийлгэх хэрэгтэй

  • З
    Зочин

    2 ТӨРӨХИЙГ 2 ХУВИАЖ ХОТЫН 4 ЗҮГТ 1 НЭГ ТӨРӨХ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  • З
    Зочин

    ХОТООС 1 ДҮГЭЭР СУРГУУЛ ОРОС 3 ДУГААР СУРГУУЛУУДЫГ ХОГЫН ТӨВӨӨС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ 2....3 МЯНГАН ХҮҮХЭД 1 НЭГ МАШИНААР ИРДЭГ

  • I
    Irgen

    MAN gasuud estoi hudlaa hutsah uoma.Altai hothoni hoino baga surguuli barina gd gazar deer ochood yriad bsan.odoo oron suuts uomuu mash tom baishin baraigdaj bn.Ochood hardaa.

  • З
    Зочин

    байгуулаад сургалт муу сургуульд хүүхдээ өгөх үү, бодооч МАНгаруудаа

  • З
    Зочин

    Ха ха хэзээ ч барих юм. Хэзээ ч шийдэх юм ярьсаар л байна даа.Сайхан ч попорох юм, малууд нь хууртаад сонгоол л байх юм.

  • З
    Зочин

    BZD 26, HUD 18 horoonuudad yaraltai bgada