УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/buleghaalga2.png

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана.

Одоогоор хэлэлцэх асуудлуудын жагсаалт гараагүй байгаа ч нийгэм, улс төрийн хүрээний цаг үеийн асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Хуралдааны явц болон шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.