ЧУУЛГАН: Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:naidalaa gishuun/649635495_1505080387843864_2548684406585293116_n.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан П.Наранбаярын оронд Л.Энх-Амгаланг, Б.Чойжилсүрэнгийн оронд Б.Найдалааг томилохоор болсон.

Эдгээр томилгоог өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар танилцуулах байсан АН-ын бүлгийн бойкот, МАН-ын бүлгийн ирцээ бүрдүүлж чадахгүй байдлаас болж хойшилсон. Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар төлөвлөжээ.