Д.Амарбаясгалан, Х.Эрдэнэбаатар нарын хэн нь ч 50+1 санал авч чадаагүй тул Хөвсгөл аймгийн АН-ын даргын сонгуулийг дахин явуулахаар болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:654372668_1617734546131294_2606022910344208045_n.jpg

АН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын даргыг сонгох дотоод сонгууль явагдаж буй. Эхнээс намын хорооны дарга нар нь сонгогдож эхэлсэн. Харин Хөвсгөл аймгийн тухайд аль нэг нэр дэвшигч 50+1 санал авч чадаагүй тул дахин сонгууль явуулахаар болсон байна. Тодруулбал санал хураалтад 149 намын хорооны гишүүн оролцсоноос:

Х.Эрдэнэбаатар - 62

Д.Амарбаясгалан - 59

Цагаан хуудас - 26

Хүчингүй санал - 2 тоологджээ. Нэр дэвшигч Х.Эрдэнэбаатар дийлэнх саналыг авсан ч 50+1 санал авч чадаагүй тул аймгийн намын даргын сонгуулийг дахин явуулахаар болсон байна.