БАЙНГЫН ХОРОО: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Munhsaihan said/munhuu.jpg

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцэх бөгөөд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачлан өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.

Дээрх хуулийн төсөл батлагдсан тохиолдолд сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бас улавч гээд ямарч ашиггүй даавуу гутлын гадуур өмсгөөд тэрэнд нь гутлынх нь шавхай наалдаад тарахдаа тэрийгээ жаахан хүүхдүүд гараараа барих юи. Ийм тэнэг тэнэг юмнуудаа болиулмаар юмаа. Цэвэрлэгч гэж хүн цалин аваад байж байгаа биздээ. Өглөө сургууль цугласны дараа шалаа 1 удаа угаахад л болношдээ. ийм тэнэг даавуу углуулж нүглийн нүдийг шавраар хуурч байхын оронд цэвэрлэгч цалин авч байгаа ажлаа хийх хэржгтэй.

  • З
    Зочин

    ХУД-ийн сургуулиуд гутал сольж оруулж байна. Энэ нь сургууль орчны эрүүл ахуйд онц муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд гутлаа солихдоо улнаас нь бариад сургууль дээрээ тэр гараараа хоол барьж идэх юм. Үүнийг болгуулах хэрэгтэй байна.