Нийслэлийн АН-ын даргаас УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир ганцаараа нэр дэвшиж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:ganochir/GANOCHIR AN.jpg

Ардчилсан намын дотоод сонгууль аймаг, дүүргийн намын дарга нарын сонгуулиар эхэлсэн. Харин ирэх сарын 5-нд болох нийслэлийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татсан бөгөөд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр буюу ганцаараа нэр дэвшиж байна.

Б.Ган-Очир өмнө нь 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан бол үүний дараа:

МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,

Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргын албан тушаалыг тус тус хашиж иржээ.

Дашрамд, Нийслэлийн Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны дарга, гишүүдээ албан ёсоор батламжилна.