Бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:uchral gishuun/2024 shine/584775090_827602823234937_8242919190825780524_n.jpg

УИХ дахь Монгол ардын намын бүлэг 14.00 цагаас хуралдаж цаг үеийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргахаар болсон тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл бүлгийн хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна.

Бүлгийн хуралдаанаар УЗ-ийн хурлын цагийг товлох аж. Дашрамд, УИХ дахь АН-ын бүлгээс тавиад буй УИХ-ын дарга Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг ч хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж магадгүй байна. Бүлгийн болон Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар бид эргэн мэдээлэх болно.