БАГА ХУРАЛ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:chuulganUCHRALTAI/Udarga.png

УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилуулах уу гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УЗ болон МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөж, түүний Засгийн газрын бүрэн эрх дууссан юм.

Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Санал хураалт нууцаар явагдсан ба Бага хурлын гишүүдийн 99 хувийн саналаар эл шийдвэрийг гаргалаа.