Н.Учрал: Цаашид УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:uchral gishuun/darga/uchraldarga.jpg

МАН-ын бүлгийн хурал 3 цагийн турш хаалттай үргэлжилж байна. Учир нь АН-ын бүлгээс тавиад буй шаардлагын дагуу улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж буй нь энэ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын дарга Н.Учрал "Би цаашид "УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр 2025 оны 11-р сарын 20-нд УИХ-ын даргаар сонгогдсон. Тэгвэл 3-р сарын 16-нд хаврын чуулган нээлтээ хийсэн ч АН-ын бүлгээс тавьсан шаардлага, эрх баригч намын ирцээ бүрдүүлж чадахгүй байдал нь парламентын үйл ажиллагааг гацаанд оруулаад буй юм.

Бүлгээс гарах улс төрийн шийдвэр нь Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгч Ерөнхий сайдаар ажиллах эсвэл УИХ-ын даргаар үргэлжлүүлэн ажиллаж намын даргын ажлаа өгөх гэсэн хоёр хувилбараас байж магадгүй байна.