Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар Ерөнхийлөгчтэй ЗГ-аас 2 сайдын квот өгөх эсвэл УИХ-ын даргаар хэнийг тавих вэ гэсэн асуудлаар тохиролцохоор уулзаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
130
legacy:2026/03/ee147102941e49d0818847a78582a8f0.jpg

Яг одоо Ерөнхийлөгчийн өрөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс уулзалт хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ уулзалтаар хоёр асуудлыг хэлэлцэж буй аж. Тодруулбал, ЗГ-аас дахин 2 сайдыг явуулж, оронд нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас 2 хүнийг томилж, Н.Учралыг УИХ-ын дарга хэвээр үлдээх, хэрвээ энэ зүйл тохиролцоонд хүрэхгүй бол Н.Учралыг Ерөнхий сайдаар томилж, түүний оронд УИХ-ын даргаар тавих вэ гэдэг асуудлыг ярьж байгаа юм байна.

Үүний дараа Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоёр хуваагдаад буй МАН-ын бүлэг асуудлаа дотооддоо шийдээд урагшаа алхах тал дээр зогсох магадлалтай байна.

Дээрх уулзалт болон Удирдах зөвлөлийн хуралтай холбоотой мэдээллийг та бүхэнд цаг тухайд нь мэдээлэх болно.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Нүүрсчид ийл хүчирхэг болсон байна ш дээ... Ерөнхийлөгч, УИХ-д тулгадаг болж, энийг одоо л тасдаж чадахгүй бол дуусах нь дээ

  • З
    Зочин

    УИХ-г тараах л хэрэгтэй юм байна, МАН-ын хэдэн хулгайч нарын албан тушаалын наймаанаас улс орны амьдрал хамаардаг ийм балай сонголт тогтолцоо байж болохгүй

  • З
    Зочин

    УИХ тар.Та нар бүгд хэрэггүй

  • U
    U ats

    Yrd bn nd mu shornd yvulchaaa tanusiig toglom umiu

  • И
    Иргэн

    Энэ их хурлыг тарааж,буцаад 76 болго

  • Z
    Zochin

    Za yostoi nuguu Hero ulger baih, iim yum gej baih uu. Nuurschid irgeni dain huseed baina uu

  • З
    Зочин

    Энэ асуудалд хүрэлсүх юу вэ бэлэг тэмдэг болоод суу.чамд ерөөсөө хамаагүй

  • М
    МАН гишүүн

    Одоо нам доторх хэрүүлээ зогсоогоод ажлаа хиймээр бна шүү.Эхнээсээ л тойргоосоо гараагүй нөхрийг зүтгүүлж ажлаа хийцгээж байсныг нь Түгжилдсэн Ах нарын л Шунал ш дээ.Одоо Учрал ЕС болохоороо Ах нараасаа хэнийг ч Засагтаа оруулж болохгүй.Тэд яаж ч мэднэ.Харин залуучуудаараа энэ хүнд үед Зүтгээрэй.Тэд л өөрт чинь Хань болно.Агаа нар хэцүү Түгжилдэнэ маш Аюултай.

  • З
    Зочин

    Учаа нь Засгаа,Амараа нь хурлаа авсан нь дээр. Засаг бүгд тарж,шинээр бүрдэх юм чинь.Зандаа бантан зуурсан.²

  • З
    Зочин

    Эргэж² нуг.

  • З
    Зочин

    Хоёр бүлгийн даргатай биз дээ, нэг нь түрэмгийлж бүлгийн дарга болсон

  • З
    Зочин

    өө тийм үү өнөөдөр майлж байна лээ

  • И
    И

    Өчигдөрхөн үхэр Батжаргал нь МАН хуваагдаагүй бат бэх гээл мөөрөөд байсан, ер яаж тийм үхрийг намын бүлгийн даргаар томилдог бна аа ! Төв аймгийн газрыг зарж баяжсан үхэр.