МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/03/MAN.png

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж АН-ын бүлгээс тавьж буй шаардлага зэргийг хэлэлцэж, Удирдах зөвлөлөөрөө эцэслэхээр болсон билээ. Улмаар Удирдах зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болсон юм.

Удирдах зөвлөлийн хурлаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэн, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх юм. Дашрамд, АН-ын бүлгийн шаардлагатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн хурал дээр "Би цаашид "УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй" гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.

Бид Удирдах зөвлөлийн хурлын явц, гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

legacy:8a6c7c9c47544f4eaa9c8e52970ce3e61.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дэлхий нийтээрээ улс төрийн болоод эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байхад Сайн ажиллаж байгаа Ерөнхий сайдыг сольж, хууль зөрчөөгүй ИХ -н даргыг буулгаж бужигнуулах яг ямар хоолойд тулсан болохгүй асуудал гарчихаад дараа нь яах гээд байгааг ард түмэн ойлгохгүй байна.. Зөв шийдвэр гарах байх гэж ард түмэн маш анхааралтай харж байна. Хилийн хоригтой шалгагдаж байгаа этгээдүүдтэй тохиролцож тэнэгийн тэнэг зүйл хийхгүй байхаа