УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:uchral gishuun/Uzandka.png

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр /03.26/ 14.00 цагаас МАН-ын бүлэг хуралдсан. Тодруулбал, АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилуулах уу зэрэг асуудлаар бүлэг дотроо гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Бүлгийн хуралд УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нараас гадна нийт 52 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Удирдах зөвлөлийг хуралдуулж, эдгээр асуудлыг эцэслэж, бүлэгт чиглэл өгөхөөр тогтсон юм. Тэгвэл өнөөдөр 14.30 цагаас хуралдаж эхэлсэн Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг хэлэлцэж, дийлэнхийн саналаар түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Оюу толгой, Рио тинто д хатуухан шаардлага тавьсныхаа төлөө Зандаа огцорч байна даа. Харийн дээрэмчдийн гар хөл болсон намууд, улс төрчид зохион байгуулалттайгаар төр засгийн үйл ажиллагааг гацааж байгаад санасандаа хүрч байна. Эх орноо гэсэн сэтгэлгүй хүня-хогуудаас энэ 136 бүрдсэн байна.