ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2026/03/mobkhe.jpg

Өнөөдөр /03.27/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

ТББХ-ны санал хураалтад оролцсон 19 гишүүний 16 нь дэмжсэн бол УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөллөө. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Эрчтэй дайчин далайцтай олон нийтийн талархал дэмжлэгтэй ажиллаж байсан, Танай намын Засаглах эрхийг авчирч өгсөн өмнөх Засгийн газраа нураах ёсгүй байсан. Түрэмгийлж орж ирсэн аль хэдийн огцорсон Ерөнхий сайд, бүлгээ эвдэж түрэмгий бүлгийн даргатай болсон, даалгавартай хуулийн сайд томилсон явцгүй хий дэмий хайран цаг үрсэн Монгол.улсаар Монголын Төрөөр тоглосон Засгийн газар. Тогтвортой гээд байгаа!!!өөрсдөө тогтвортой байдлыг эвдэж хамаг ажлыг саатуулж сааруулсан биз дээ

  • З
    Зочин

    ОЮУ толгойн баялагаасаа ард түмэнд ашгийг нь хүртээх ёстой хэмээн РИО ТИНТОгийн удирдлагын өөдөөс шударгаар зогссон ерөнхий сайдаа монголчууд авч хаялаа. Мэдээж зальтангууд АН ын тогойгүй нөхдийн ачаар энэ огцруулалтыг хийлээ