Маргааш УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулганаар шийдвэрлэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/03/uchralaa.png

Өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ. Тэгвэл түүнийг УИХ-ын даргаас чөлөөлж, оронд нь томилох хүнийг тодруулах юм.

Тэгвэл маргааш буюу даваа гарагийн 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, үдээс хойш дахин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдаж магадгүй байна.