Х.Нямбаатарыг Хотын даргаас “огцруулах“ өргөдөлд 20 мянган хүн гарын үсэг зуржээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 4 сек
250
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa yalalt.png

Иргэдийн зүгээс Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан Хотын дарга Х.Нямбаатарыг "огцруулах" өргөдлийг гаргаад буй. Тодруулбал,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзжээ. Үүнд:

Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна. Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй

Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдтэй зүй бус харилцаж зүй ёсны шаардлага тавьсан иргэн, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилж, гүтгэх явдал хэвийн мэт болсон нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Тэрээр өөрийн зохион байгуулсан жагсаалын үеэр иргэдийг "Террорист" гэж зарлаж, иргэдийн гэрийн хаягийг зааж өгнө, гэрийнх нь гадна жагсана гэх мэт нийтийн албан тушаалтанд байж боломжгүй хандлагыг гаргаж байна.

Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй, олон нийтэд тодорхой биш хэвээр байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна.

Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, тэдгээрт хэрэгжүүлсэн хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь байгаль орчны тэнцвэр, иргэдийн аюулгүй байдал, хотын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар хотын захиргааны хийсэн далан барих зэрэг ажлын хүрээнд Сэлбэ, гол Дунд голын урсац доголдсон нөхөн сэргээлт хийгээгүй байдалтай байна.

Туулын хурдны замын төсөл. Х.Нямбаатар нь Туул голын дээгүүр хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхдээ: олон нийтээр хэлэлцүүлэлгүй, байгаль орчны үнэлгээ судалгаа зохих түвшинд хийгдээгүй ажлыг иргэд эсэргүүцсээр байхад хүч түрэмгийлэн хийхээр зүтгэж, Туулын бургасыг сүйтгэж байна. Туулын хурдны замын төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд ашиггүй, түгжрэлийн асуудын оновчтой шийдэл биш болох талаар мэргэжлийн судлаачид, иргэд байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр байгаа юм.

Иргэдийн оролцоог хангадаггүй. Улаанбаатар хотын хэт томорсон төсвийн хүрээнд хэдэн арван мега төслүүд багтсан боловч хотын дарга Х.Нямбаатар нь томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдлыг хангадаггүй, хотын нээлттэй хэлэлцүүлэг, санал авах үйл явц хэлбэрийн шинжтэй болсон. Асуулт асууж мэдээлэл хүссэн иргэдэд “шийдвэр аль хэдийн гарсан”, чи хэний хүн юм гэх байдлаар ханддаг нь хэрээс хэтэрсэн.

Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өөрийн харьяа байгууллагад албан тушаал өгөх замаар удирдлагын бүтэцдээ ажиллуулсан. Ийнхүү Х.Нямбаатарт хяналт тавих ёстой бүтэц нь ажиллах боломжгүй болж, эсрэгээрээ түүний удирдлагын нэгж бүтэц болсон нь эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулаад байна.

Иймд МУ-ын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна" гэжээ.

Тэгвэл өнөөдөр /04.01/ .. цагийн байдлаар нийт 20 мянган иргэн гарын үсгээ зураад байна.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ү
    үглээ.өвгөн

    Энэ боловсролгүй этгээд их гай тарьлаа. Хурдан салах хэрэгтэй байна.

  • З
    Зочин

    Нямбаатар новшоос өөр новш гарч ирээд бас юм хийхүү. Төслүүдийг нь явуулвал яасан юм бээ ард түмэн минь. Солигдоод бас л 1 гуйлгачин гарч ирээд их мөнгө хараад шүлэнгтээд ах дүү.найз нөхөд нь хувааж идэх талаар новширно. Энэ авилгач хулгайчдын хөрөнгийг хураах хуулийгл батлуулах хэрэгтэй байнадаа тиймээ

  • З
    зочин

    Хотыг нэвт гарах зам юм уу хаашаа юм бэ? Бас үнэ төлнө гэж байгаа. Ашиг бага тай ийм их зардал тай заи бол том мөнгөнөөс том мөнгө унагах гэсэн МАН ы сонгуулийн санхүүжилт ын арга

  • Б
    Баянмөнх

    Байранд амьдардаг хүнээс татвар авна гэх шиг... Бид цагийн сайханд хөдөлмөрлөсөн мөнгөөрөө авсан хөрөнгөнөөсөө яахлаараа Нямбаатарт татвар өгдөг юм. Хэрүүлч балиар өөрийнхөөрөө зүтгэдэг хүнийг огцруул

  • S
    S

    Saiham zamtai bolj bn Nyambaatariig demjij bn Ajliin hiilgeech guij bn

  • И
    ИРГЭН

    Туулын хурдны зам нь олон хүмүүсийн эрх ашгийг нэгтгэж чадсан олхиоогүй шантааж болж бн аа!! Зарим нь үнэ ихтэй хауснхаа, хотхон хороололынхоо урдуур зам явуулахгүй гэж, зарим нь мэдээж ТҮЦ, автомашины ченжүүд, Ан гээд олон хүний эрх ашгийн золиос нь зам болжээ!!! Бургасандаа биш юм бн

  • З
    Зочин

    Яг зөв. Туулын Хурдны зам бол ямар ч үр ашиггүй төсөл! Эхний орц нь Эмээлт. Эмээлтээс цагт 120 км-ийн хуртай хотруу орох нь Мишээл дээр ирээд 170,000 машин Мишээл экспогийн уулзварлуу хойшоо эргэж нэгдээд, тэгээд нөгөө л Чингисийн Өргөн чөлөөрүүгээ нийлнэ шдээ. Угаасаа тэр Алтаргана уулзвар, дараах нь Таван Богдын уулзвар одоо ч Яармагийн түгжрэлээ шингээж урсахгүй байхад яг 160 мянган машин нийлж харагдаач! Дараагийн орц гарц нь Баянзүрхийн товчоо шдээ, тэгээд л цаашаа өмнө зүгрүү давхина шд. 2 улс холбосон хурдны зам шдээ, ямар ч хотынхонд түй ч хамаагүй. Ийм л тэнэг юм яриад байгаа мал шдээ.

  • H
    Hahaha

    😆🤣🤣🤣🤣🤣

  • З
    Зочин

    огцруулах л хэрэгтэй ш дээ татвар дарамт шахалтаар төсөвөө бүрдүүлдэг ийм хүний хэрэг алга даа

  • S
    Solvate zoloo

    Ogtsor

  • З
    Зочин

    Зам бордюүр гээд улныхан дуугаал өнгөрсөн хатан туул голыг асуудалтай аюултай болгох бургас хядаад эхлэхэээр хэнч хуцаж эхлэндэээ ард түмэн мэдрэмжтэйшдэээ зам гүүүр үүүү ус хэрэгтэй юу зүгээрл маш их мөнгөниии шуналт нүгэлт бузруууд

  • Р
    Р.Болд

    Туулыг сүйрүүлж болохгүй

  • Б
    Батдэлгэр

    огцор

  • Л
    Л Байгальмаа

    Нэгдэнэ

  • Я
    Янжмаа

    Нямбаатараа чамаас болж МАН-н нэр хүнд уналаа чи баян байж болно бид энэ их татвар торгуулийг төлж чадахгүй бна.өөрийн хүсэлтээр огцордоо. Бидний амьдрал ядуу бга

  • Н
    Нарангэрэл

    Огцхуул

  • З
    Зочин

    Нийслэлийн алба зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа бордюрийг байнга сольдог

  • Ө
    Өлзийбаяр

    Төсвийн мөнгөөр тоглож байна.

  • Г
    Г. Мөнх-Эрдэнэ

    Дэлхийд дайн дажин үймээнтэй эдийн засаг ийм савалгаатай үед өртөг өндөртэй ашиггүй үзэж байна

  • Б
    Баянжаргал

    Туул голоо хамгаалья

  • S
    Sarangerel

    -

  • А
    Алтанчимэг

    Хятадын гар хөл

  • А
    Алтанчимэг

    Хятадын БЭТ

  • М
    Монгол

    Улаанбаатар хотод 1,6 сая хүн амьдардаг гэсэн тэгэхээр ядаж 800 мянга дээр нэмэх нэг хүн гарын үсэг зурж байж нямка огцрох ёстой болохоос нь ардчилсан намынхан гарын үсгээ цуглуулгад байж дээ намын тань нас хүрэх болов уу