“ГУЧ“ талынхан “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ” гэх АН-ын хуулийг батлуулах акцыг өрнүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 36 сек
50
legacy:2026/04/657175194_1289230279755734_3727340101373948923_n.jpg

Энэ хаврын улс төрийг Ардчилсан намынхан "Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэх шаардлагаар "нээж", МАН доторх "зодоон"-ыг ёстой л нэг өрдөв. Ямар сайндаа 68 суудалтай Ардын намынханд дангаараа чуулганы ирцээ бүрдүүлэх бололцоо бүрэн байвч хэдэн өдөр чуулгандаа орж ирэхгүй "гацаасан". Хэчнээн Ардчилсан намынхан руу "бухах" гээд ч начир дээрээ тэдний энэ зөрчилдөөн Ерөнхийлөгч талынхан болон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй "гуч" талынхан хооронд өрнөж буйг бүгд л харж байна. Ийнхүү шахалт ёсоор Н.Учрал Ерөнхий сайдаа авсан ч УИХ-ын даргын томилгоон дээр С.Бямбацогтын нэрийг оруулж ирлээ. Ийнхүү УИХ-ын даргаа авахаар С.Амарсайханыг зүтгүүлж байсан "гуч" талынхны санаа нэгэнт талаар болсон тул С.Амарсайханыхаа нэрийг ч татууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд өчигдөр шөнө дөл хүртэл уулзаж, нэгэнт ийнхүү хүч түрж байгаа нөхцөлд томилгоонуудаа өөрсдийнхөөрөө хийгээд яваг гэж ярилцсан ба ямар ч тохиолдолд Н.Учралын Засгийн газарт орохгүй байхаар санал нэгджээ. Харин тэдний зүгээс хийх дараагийн нүүдэл нь Ардчилсан намынхны өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулах чиглэлд акц өрнүүлэх. Учир нь тус хуулийн төсөлд "Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ" гэх заалт тусгасан нь "гуч" талынхны нүүдэлд нөлөөлсөн хэрэг.

Мэдээж ямар ч хуулийн төсөл УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар батлагдана. Улс төрийн ийм нөхцөлд АН-ын 42 гишүүний кноп бэлэн. Мэдээж "гуч" талынхан хүч нэмнэ. Үүн дээр "Үндэсний эвсэл"-ийн дөрөв цаашилбал ИЗНН ч нэмэгдэх магадлалтай. Харин засагт хамтрах нь тодорхой болоод буй ХҮН намынхан ямар байр сууринаас хандах вэ гэдэг ч чухал нөлөө үзүүлнэ. Ямартай ч ийм "хар зураг"-аар гишүүдийн кноп нэгдвэл АН-ын өргөн барьсан хуулийн төсөл саадгүйгээр л батлагдана.

Өөрөөр хэлбэл, энэ акц улс төрийн хүрээнд эрчимтэй өрнөж батлагдвал С.Бямбацогт УИХ-ын дарга болсон ч Ардын намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлагатай болно. Үр дүнд нь МАН парламентад нэг суудлаа алдана гэсэн үг юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УРУУ ГҮЙСЭН ТАРХИНЫ ТУРААЛ БЯМБАЦОГТЫГ УИХ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ ГЭНЭ. САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ ХАМТ ЯВСАН НӨХРӨӨ ТҮГЖИЛДСЭН ХУЛГАЙ ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГАА . ДЭВШҮҮСЭН ХУЛГАЙЧИЙГ ЧИНЬ ТАВ ХОНУУЛААД ЭРГЭЭД ИЙМ ХУЛГАЙЧ ОГЦОРУУЛ ГЭЭД АН ЧИНЬ ӨРГӨН БАРИНА ХҮНИЙ ИДЭШ БОЛОХ НҮХЭЭ МАЛТАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД

  • З
    Зочин

    ХА ХА ХИХАХ БЯМБАЦОГТ ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГ БОЛОХ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ УИХ ДОДООД АЖИ ОРОЛЦОН ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ГОРИМООР САНАЛ ХУРААХ ГЭЖ БАЙНА ЭНЭ БОЛ ХУУЛЬ ЗӨРЧИХ ТАЛТАЙ ГЭСЭН ӨРГӨДӨЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГЧ ШИЙДВЭР ГАРГУУЛЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛЫН ХЭЭНЭЭТЭЙ ТАРХИНЫ ТУРААЛЫН УИХ ДАРГА ХИЙНЭ ГЭЖ ЯМАР ЮМ БАЙДАГ ЮМ. ИЙМ ТАРХИНЫ ТУРААЛЫГ УИХ ДАРГАД ЗҮТГҮҮЛВЭЛ БУЦААД ШОРОО ТЭЭНЭ. ТҮҮНЙИГ ДЭВШҮҮЛЭЭД ОРООД ИРДЭМЖЭЭД ӨГЬЕ АРААС БУЦГААД ОГЦОРУУЛЬЯА ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙГАА

  • З
    Зочин

    ерөнхийлөгч бантан хутгахаа болимоор юм. хувиа хичээсэн

  • З
    Зочин

    hovdiin urianhai zahchin bayduud adgiin hulgaichuud