“АН-ынхны санаачилсан “УИХ-ын дарга нам бус байх” хууль батлагдвал намаас түдгэлзэх асуудлыг ярьж болно“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Byambatsogt gishuun/tsogtoo.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн билээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг эл томилгоог хэлэлцэж, дэмжээд байна.

Тэгвэл УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт "АН-ынхны санаачилсан “УИХ-ын дарга нам бус байх” хууль батлагдвал намаас түдгэлзэх асуудлыг ярьж болно. Улстөржилтийг хойш тавьж, аль болох зөрчилгүй явах тал дээр анхаарч ажиллана" гэлээ.