ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Temuujin said/1209.png

ТББХ хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний санаачлан өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн агуулгад УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ гэх агуулгыг тусгаад байгаа юм. Өчигдөр УИХ-ын чуулганаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө АН-ын бүлгээс тус хуулийн төслийг яаралтай горимоор батлуулах шаардлагатай гэж үзсэний дагуу өчигдөр Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын товд оруулжээ. Ингэснээр өнөөдөр байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.