Т.Аубакир ГБХНХ-ын сайдаар ажиллахдаа 7 хуулийн төсөл боловсруулснаас хоёрыг нь ЗГ-аар дэмжүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:aubakir/MPA_5166.jpg

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гишүүдийн 69.3 хувь нь дэмжиж баталлаа.

Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй манай улсын 8 дахь хэлэлцээр болж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авснаас хойш 9 сарын хугацаанд нийт 2 хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлууллаа.

Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Занданшатарын Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэг юм. Салбарынхан нь ч Т.Аубакир сайдыг үлдээсэй гэж хүсэж байгаа соошл орчинд илэрхийлж байгаа аж. Кабинетдээ үлдэж ажлаа үргэлжлүүлээсэй гэх сайдуудын тоонд Т.Аубакир сайд зүй ёсоор орж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Салбартаа гарсан хулгай хариуцлагагүй байдлуудаас салж хатуухан хариуцлага тооцож чадаагүй байж яаж дахиж сайдаар ажиллаж чадах вэ дээ

  • З
    Зочин

    Ишш ямар арга ядсан захиалгат мэдээ вэ

  • З
    Зочин

    Эдний яамны хэдэн авгай нар бүтэхгүй ээ хөөрхий энэ абакир сайд нь ямар ч эрх мэдэлгүй тэр хэдэн авгайнхаа үгнээс гардаггүй юм билээ

  • Ч
    Ч.Уранчимэг

    Т.Аубакир сайдыг дэмжиж байна

  • З
    Зочин

    кккк захиалгат мэдээнүүд гараад эхэллээ дээ, сошиалаар ажлаа хийдэг төр засагтай болгосон Оюунэрдэнийн гай . унших ч мэдээ олдохоо болилоо