Х.Тэмүүжин: Нэг намын дотоод сонгуулийн үр дүнгээс болж хоёрхон жилийн дотор хоёр ч “спикер”-ээ унагачихаад сууж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Temuujin said/b386cea5-0b7f-48a3-a657-1f28d53e7980.jpg

ТББХ хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний санаачлан өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Нэг намын дотоод сонгуулийн үр дүнгээс болж хоёрхон жилийн дотор хоёр ч “спикер”-ээ унагачихаад сууж байна. Парламентын спикер төвч байх ёстой. Төвч байхын тулд намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэх зарчмыг бид хуульчлахаас өөр аргагүй. Өргөн барьсан хуулийнхаа эцсийг үзнэ" гэв.