Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Hurelsuh Erunhiilugch/хүк орж ирлээ.png

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс ёс зүйн зөрчил гаргасан, Үндсэн хууль болон бусад хуулийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Энэхүү хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар долоо хоногоор хойшлуулсан юм. Тэгвэл энэ мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр товложээ.

Энэ хуулийн 3/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:

“9.2.Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг Улсын Их Хурал гаргахдаа дараах асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна:

9.2.1.Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;

9.2.2.Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;

9.2.3.Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;

9.2.4.Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ПАРЛИАМЕНТИЙН ДЭЭРЭЭ ЗАСГИЙН ГАЗАР НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭЭР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭЭР НЬ МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМ....

  • З
    Зочин

    НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АВИЛГАЧ САЙД НЬ АВИЛГА, ХУУРАМЧ ДИПЛОМ НЬ ИЛРЭХ ГЭЭД ЮУН ДОТООДЫН ЦЭРЭГТЭЙГЭЭ МАНАТАЙ ХОВ ЖИВ ЯРИАД ЯВЖ БАЙНА

  • З
    Зочин

    ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ БАЙСАН.ТОМИЛОГДСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛХЭД ТҮҮНИЙГЭЭ НУУН ДАРАХ ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА МЭДЭЭЛЭЛ ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙН ДАРАМТЛАЖ БАЙХАД ХООРОНД ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН АЛБА ХААГЧ НАР НЬ НЭГ НЬ НЭГНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД ДАХИН МЭДЭЭЛСЭН. ГЭТЭЛ ШУДАРГА ЁС ЯРЬДАГ ХЗ-Н САЙД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ОДОО БОЛТОЛ ЯВСААР БАЙГАА ШУДАРГА ЁС УУ?? ДОТООДЫН ЦЭРЭГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛГОЖ БАЙГАА ШТАБЫН ДАРГАДАА ХАРИУЦЛАГА ХЭЗЭЭ ТООЦОХ ЮМ?? ДОТООДЫН ЦЭРЭГИЙН АЛБА ХААГЧ НАР ЧИНЬ ЗАРИМ НЬ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛООД БАЙЖ БАЙХ УУ? ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ БАЙДАГ ГЭЭД БАЙСАН ЯАСАН ВЭ??? ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА??? ЦЕГ-Н ДАРГАА?? ДОТООДЫН ЦЭРЭГ ЦЕГ-Т ХАМААРАГДАГ ГЭДЭГ БУСУУУ??ШИНЭ ХЗС ТА ХАРИУЦЛАГА ТООЦОХ

  • И
    Иргэн

    Ядаж жагсаалтын хулгайчдыг эргүүлэн татдаг байх хэрэгтэй,жагсаалт, ард түмэн сонгосон гишүүдийн эрх мэдэл өөр байх ёстой

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten