Ж.Батжаргал: МАН-ын байгуулсан ЗГ бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж чадах уу, үгүй юу гэж эргэлзэх хэрэггүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:batjargal gishuun/JBatjargal.png

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр хэлэлцсэн асуудлуудынхаа мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Ж.Батжаргал шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбоотойгоор "2027, 2028 оны сонгуулиар бид ард түмэндээ хийсэн ажил, хэлэх үгтэй очих ёстой. Тиймээс бид хоорондоо зөрж, төрийн ажил гацаах цаг байхгүй.

МАН-ын байгуулсан ЗГ бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж чадах уу, үгүй юу гэж эргэлзэх хэрэггүй. Бид ЗГ-аа бүрэн дэмжинэ" гэлээ.