Б.Хэрлэн: М.Нарантуяа-Нара гишүүнд өөртэй нь холбоотой 48 өргөдлийг танилцуулсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:herlen gishuun/herlen.jpg

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Бид УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс тодруулахад "М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой өргөдлийг хэлэлцэх Ёс зүйн дэд хорооны хурал ирц хүрээгүй тул хойшиллоо. М.Нарантуяа-Нара гишүүнд өөртэй нь холбоотой 48 өргөдлийг танилцуулсан" гэв.