Ж.Батжаргал: Хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулж болохгүй учраас “Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжих“ санаачилгыг гаргасан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:batjargal gishuun/97674a66c03e4b9289dc5ff43b0f8b0b.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас тодруулга мэдээлэл авлаа. Тодруулбал тус намын бүлгээс "Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжиж, ЗГ-ыг тогтвортой ажиллуулах" санаачилга гаргаад буй юм.

Бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ "Байр суурийн зөрүү байна гээд хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулаад байж таарахгүй учраас "Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжиж, ЗГ-ыг тогтвортой ажиллуулах" санаачилгыг гаргасан. 40 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Цаашид үлдсэн гишүүддээ танилцуулна.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд ЗГ-ыг тогтвортой ажиллуулж, дэмжихэд бүлэг анхаарал хандуулах ёстой гэдэгт гишүүд “амлалт” өгөх байдлаар саналаа нэгтгэсэн төдий. Ямар нэгэн дүрэм журам биш" гэлээ.