Р.Батболд: Ерөнхий сайд руу “ИЗНН-ын дарга солигдсон шүү” гэх агуулгатай бичиг явуулсан ч засагт хамтрахад нөлөөлөх хэмжээний зүйл биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:batbold r gishuun/494556998_1134718055366701_5388334377844743427_n.jpg

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ИЗНН багтаагүй. Цахим орчинд гарсан мэдээллээр УИХ-ын гишүүн Р.Батболд Ерөнхий сайд албан бичиг явуулснаас болж дээрх асуудал үүссэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Батболдоос тодруулахад "Ерөнхий сайд руу “ИЗНН-ын дарга солигдсон шүү” гэх агуулгатай бичгийг явуулсан. Гэхдээ энэ нь засагт хамтрахад нөлөөлөх хэмжээний зүйл биш.

Б.Батбаатар “Би дарга шүү дээ” гэдэг хандлагатай байгаа учраас өнөөдрийг хүртэл ярилцаагүй" гэв.