Д.Цогтбаатар: Манай Засгийн газар их том болсны шинж харагдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Tsogtbaatar gishuun/405401575_761712106000633_3237785560294710856_n copy.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Хуралдааны төгсгөлд байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хандаж "Б.Энхбаяр сайд аа, та ийм нүсэр армитайгаар 11 байнгын хороогоор явж ийм юм хийж болохгүй шүү. Бүгд энд сууж бярыг үзүүлэх ямар ч шаардлагагүй.

Биднээс 100 дахин том улс үндсэн яамтай 15 сайдтай. Гэтэл манай ЗГ их том болсны шинж харагдаж байна" гэж анхаарууллаа.