Ц.Даваасүрэн: Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:davaasuren gishuun/давкаа.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Наад хууль чинь өөрөө Ерөнхийлөгчийгөө хууль зөрчсөн байдалд оруулаад байна" гэж анхаарууллаа.