Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч өөрөө намаасаа түдгэлзсэн ч баг нь тэр чигтээ улс төрийн намын гишүүнчлэлтэй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:baasanjargal gishuun/baasanjargal.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын зүгээс эл хуулийн төслийн ажлын хэсэгт орж ирсэн албан тушаалтнуудаас "Улс төрийн намын гишүүнчлэлтэй юу. МАН-д улс төрийн албан тушаал хашдаг уу" гэж асуув. Үүний дараагаар "Ерөнхийлөгч өөрөө намаасаа түдгэлзсэн ч баг нь тэр чигтээ улс төрийн намын гишүүнчлэлтэй байна" гэлээ.