О.Номинчимэг: А.Бямбажаргал дарга аа, надад юм заах гээд байх хэрэггүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:nominchimeg gishuun/номинчимэг.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Тангарагаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх шалгуур чинь маш субъектив байна. Гишүүний үүргээ биелүүлээгүй гэдгийг яагаад заавал шүүхээр биш ҮХЦ-ээр шийдүүлэх гээд байгаа юм" гэв. Түүний асуултад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Тангарагаасаа няцсан эсэхийг одоо ч тогтоох боломжтой" гэв.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг "А.Бямбажаргал дарга аа, надад юм заах гээд байх хэрэггүй.Үндсэн хууль зөрчинө гэдэг чинь маш ерөнхий зүйл байхгүй юу" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Яриаг нь сонссон, Хууль санаачлагч нар нь олигтой тайлбар хийхгүй л байна даг.

  • З
    Зочин

    Нэг буруу жишиг тогтоовол, эргэж засахад хэцүү, хугацаа алдах эрсдэлтэй дээ,

  • У
    Уншигч

    Энэ Бямбажаргал гэгч ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр хууль тайлбарлаад байгаа юм бишүү.