ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/zasag.jpg

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Тов ёсоор өнөөдөр /2026.04.08/ Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-“Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар,

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.