ЧУУЛГАН: ТББХ-ны дэмжсэн Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Hurelsuh Erunhiilugch/chuulgan huk/462542254_8846420222110747_7556110751500450848_n.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ зэрэг зургаан хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дашрамд, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг мягмар гарагт ТББХ хэлэлцээд 66.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Хэрэв өнөөдөр УИХ-ын чуулганаар дэмжсэн тохиолдолд дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлнэ.