Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/985.jpg

Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар өнөөдөр (2026.04.09) 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 17:00 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт бүрэн унтраасан байна.