ҮБХ: Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 146 гишүүн ДЭМЖИЖ, 153 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/04/oyoy.jpg

АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна. АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг дэвшүүлж санал хураалт хэдхэн хормын өмнө явууллаа.

Санал хураалтад ҮБХ-ны 327 гишүүн оролцсон бөгөөд 146 гишүүн дэмжиж, 153 гишүүн дэмжээгүй тул дараагийн хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулахаар боллоо. Сануулахад, Д.Амарбаясгалан нь 2026 оны 1-р сард Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй юм.