Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:SCOOTER/surona.jpg

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал,

Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах

Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах

Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх

Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх

16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх

Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Албаныхан иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00