Дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/669995025_1455586733038043_7970849825333360036_n.jpg

"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-д хүч сорьж буй Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд дагах барилдаанд ялалт байгуулж хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна. Манай тамирчин Энэтхэгийн бөх, Олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт Мансиг оноогоор цэвэр яллаа.

С.Цэрэнчимэдийн хувьд Азийн аваргаас дөрвөн медаль хүртэж байсан. Харин тав дахь медалиа авахын төлөө Казахстаны Тыныс Дубектэй барилдана.