Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр Н.Чимгүүндарь ажиллахаар болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 5 сек
50
legacy:_Chimguundari NavaanYunden Headshotzuragpidjak.jpg.webp

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учралын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бүрдсэн. Тэгвэл Ерөнхий сайд өөрийн зөвлөхүүдээ эхнээс нь томилж байна.

Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр Н.Чимгүүндарийг томилжээ. Н.Чимгүүндарийн намтраас танилцуулбал:

Ажилласан байдал:

2006-2007 онд Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, атташе;

2008-2009 онд Гадаад хэргийн яамны Европын газар атташе;

2009-2012 онд Гадаад хэргийн яамны Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яаманд Гуравдугаар нарийн бичгийн дарга;

2012-2014 онд Гадаад хэргийн яамны Европ, Ойрхи Дорнодын газарт нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга;

2015 онд Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирал;

2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөх;

2018 онд Гадаад харилцааны яам, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

2019-2023 онд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх;

2023-2024 онд НҮБ, Эмэгтэйчүүдийн байгууллагын Бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн газрын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн;

2024-2025 онд Гадаад харилцааны яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллажээ. Харин үүний дараа УИХ-ын дарга асан Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Х
    Хүннү

    Боловсролтой, ажлын туршлагатай мундаг эмэгтэй байна. Ажлын амжилт хүсэе. Харин манайхан хэт туйлширч, янхан банзлаар нь дуудаж эхлэв дээ. Өмнөх он жилүүдэд төрд ажилдаг боловсролтой мундаг эмэгтэйчүүдээ хэлэхгүй муугаар дайрч давшилсан мөн ч жудаггүй зан гаргасан шүү. Энэ муу атаархуу зангаа татаарай муухаймонголоо!!!

  • Z
    Zochin

    НАВААН ЮНДЭН гуайн удам .....

  • Б
    б

    эзэмшсэн боловсрол, хэлний мэдлэг, төрд ажилласан туршлага гээд үнэхээр туршлагатай хүнийг зөвлөхөөрөө сонгож ээ

  • B
    b

    боловсролын түүхийг нь бас бичээрэй, ийм мундаг хүнээр зөвлөхөө хийж байгаа юм байна даа, жинхэнэ төрийн хар хүн гэдэг дээ... Баяр хүргэж улам их амжилтын дээдийг хүсье