УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/04/585021411_827929746535578_2299423204804993825_n.jpg

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл цаг үеийн асуудлаар хуралддаг.

Тэгвэл хуваарийн дагуу 10.00 цагаас хуралдахаар товлосон байна. АН-ын бүлгийн тухайд өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн санал хураалтаас нэг хоногийн завсарлага авсан тул дээрх асуудлыг хэлэлцэж магадгүй юм.

Харин МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна.