Э.Бат-Үүл: О.Цогтгэрэл АН-ыг тэмцдэг, тулалддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:Bat-Uul/yaria 2024 shine/batuul9.jpg

АН-ын ахмад гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл намын дарга О.Цогтгэрэлдээ хандаж үг дайжээ. Тэрбээр "О.Цогтгэрэл Ардчилсан намыг тэмцдэг, тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна. Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар.

1990 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир. Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа. Манай нам тэр “дарь” нь болж өг. Жагсаалууд хий, цуглаанууд хий. Монголчууд тэмцэл, эр зоригоо санагалзаж байна.

Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам. Зүгээр суувал хоорондоо хэрэлдээд, хагараад, муудалцаад байдаг нам юм шүү. Ардчилсан нам угаасаа тэмцэлд зориулагдсан нам. Ард түмэндээ аугаа их өөрчлөлтийг авчирахад зориулагдсан нам. Үүнийг л О.Цогтгэрэл зүрх сэтгэлээрээ ойлго, МАН-ыг зайлуул" гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Г
    Гэрэл

    Бас АН ялахаар ямар өмч хөрөнгийг өөрийн болгох бодолтой өвгөн бол доо.одоо зүгээр л яв даа.

  • Ү
    үглээ.өвгөн

    Ялагдал ялагдал бас дахинялагдал!!!!

  • Г
    Ганаа

    Харамсалтай нь АН тэгж чадахгүй ээ ...яагаад? Энэ нам хоорондоо хэзээч эвтэй чаддаггүй МАНтай адилхан л улсаа тонохоор улайрдаг шударга хүн маш ховор дандаа л өлөн ховдогууд

  • З
    Зочин

    Ха ха одоо АН ын хулгайчууд хол явах уу.

  • З
    Зочин

    Тогтовортой эвтэй байх ёстой цаг үе дайн болж бна эв нэгдэл чухал...

  • З
    Зөнөг өмхий Өвгөн рурдхаэ

    Зөнөг өмхий Өвгөн хурдхан үхэж далд ор

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин

    40 мянгатын хулигаан гэх Бат-Үүл улсын баатар нэг иймэрхүү дүртэй хүн. Би хотын дарга болж болох юм ч гэх шиг. Албан тушаал эрх мэдэл бодогдоод ккк өтөлж дээ. Хөдөлмөрийн баатар болох гээд байна уу

  • З
    Зочин

    Зөв л юм хэлсэн бна уг нь боловсон хүчнээр манаас хамаагүй илүү юм бгншдээ зөв удирд хар амиа битгий бод алдар нэр албан тушаалд битгий үхэлд ман бол угаасаа явах замгүй болцон идэж уусан нь илэрчих гээд данхаас авхуулаад нойргүй хонож бгаа алдаан дээр нь тогол хайр найргүй шүүмжил ард түмнийг босго

  • И
    Иргэн

    28- онд цөм ядаж АН мафиууд Монгол улсыг цөлмөх юм биз дээ!! Аргагүй дээ МАН мафиууд олон жил Монгол улсыг цөлмлөө одоо Ан мафиуудын ээлж нь болсон гээд уурлаад бн

  • З
    Зочин

    Дэлгэртуяа аа хоолоо хийгээрэй гээд гэртээ сууж байгаачээ чавганц аа

  • З
    Зочин

    Энэ мэт өтөл өвгөд улс төржөөд орилоод байхаар энэ улс яаж хөгжинөдөө

  • Д
    Дэл

    Энэ хүний мэдрэл зүгээр үү улаан хувьсгалч нараас долоон дор хувьсгалч болсон байна

  • З
    Зочин

    Эрх мэдэл зүүдэлсэн олон толгойн зодоон Монголын төрийг 15 толгойтой атгаалжин хар мангас болгож байна даа. Энэ улс яана даа хөөрхий.