УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын зөвлөхөөр өнөөдөр томилогджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Bolorchuluun gishuun/MPA_2119.jpg

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажиллаж эхэлсэн. Тэгвэл сайд Ц.Идэрбатын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун ажиллахаар болжээ. Тэрбээр өнөөдөр албан ёсоор томилогдоод байгаа аж.

Дашрамд, Х.Болорчулуун өмнө нь "Дорнод гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар хоёр удаа, 2022-2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан юм.