АН-ын бүлэг: ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:byambajargal/300A9751 copy.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд ҮАБЗ-д шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ-ын гишүүн Б.Жаргаланг "Дүнгээ хүнээр гуйлгаж тавиулж байсан" гэж хэлсэн нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан.

Тэгвэл АН-ын бүлэг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэхийг ҮАБЗ-өөс шаардлаа.